
Уг хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн түүний утсаар хэлсэн үгэнд итгэн мөнгө шилжүүлсэн бөгөөд залилагч хохирогчдоос мөнгө шилжүүлэн авахдаа бусдын дансыг ашиглаж байжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн хоёр дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үүнээс гадна энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгэн этгээд иргэд рүү ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж утсаар холбогдсон төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгой сэрэмжлүүллээ.
Мөн ойр дотны хүний тань “фэйсбүүк”, и-мэйл хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гарсан”, “эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо” гэх мэт янз бүрийн шалтгаан дурдаж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг анхааруулав.


Иргэд биечлэн уулзахгүй, мөнгө шилжүүлснээсээ болж залилуулдаг | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.