
Үүнээс Ховд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар залилах гэмт хэрэг 2017 онд зургаа, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн дүн мэдээтэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд энэ сарын 18-нд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ард иргэдийг залилах гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэрэмжлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэх зорилгоор аймгийнхаа төвд жагсаал зохион байгуулжээ.
Үүнээс гадна Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар, Дэлгэр сум хариуцсан алба хаагчид тус сумын гар утас, интернэт сүлжээгүй алслагдсан газарт амьдардаг малчдад "Ятгах тусам нягтал” арга хэмжээний хүрээнд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байгаа аж.










Ховд аймаг дахь цагдаагийн газраас жагсаал зохион байгууллаа | ||
Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.