Шууд Chart

"Лозанн-2020": Гүйлтийн цанын тэмцээнүүд өндөрлөлөө

2020-01-22 09:41:35

Энэ төрөлд сонгодог тэшилтийн техникээр уралдах эмэгтэйчүүдийн 5 км-н зайд 77 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн М.Русенберг /14:15.7/ аваргалж, Залуучуудын олимпын алт, мөнгө, хүрэл цогц медалийн эзнээр тодорлоо. Мөнгөн медалийг өмнөх уралдаануудын хошой аварга Швейцарын Ш.Виггер/14:28.4/ хүртсэн бол АНУ-ын К.Крамер/14:36.3/ хүрэл медалийн эзэн болов.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-н уралдаанд 79 тамирчин гараанаас гарч, ОХУ-ын И.Трегубов/26:40.5/ алт, Германы Э.Кех/27:25.5/ мөнгө, АНУ-ын У.Кох/27:29.5/ хүрэл медаль хүртлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СОНГОДОГ ТЭШИЛТИЙН ТӨРӨЛ

Эмэгтэйчүүд /5км/:

- Б.Номин-Эрдэнэ - 18:08.7/+3:53.0/ - / 61 дүгээр байр/

- Д.Урангоо - /Барианд ороогүй/

Д.Урангоогийн хувьд мөсөн дээр халтирсны улмаас гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эмчийн эхний үзлэгээр Д.Урангоогийн биеийн ерөнхий байдал хэвийн байгаа гэв.

Эрэгтэйчүүд /10км/:

- О.Золбаяр - 30:03.07/+3:23.2/ - / 38 дугаар байр/

- Б.Хонгор - 32:06.6/+5:26.1/ - / 61 дүгээр байр/

Сонирхуулахад, Залуучуудын өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Монголын цанатай гүйгч Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хоёул 15 настай бол хөвгүүдийн төрөлд оролцсон Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай. Ийн манай тамирчид "Лозанн-2020" Залуучуудын өвлийн III Олимпын наадмын “цагаан зам” дээр мөрөө үлдээлээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Лозанн-2020": Гүйлтийн цанын тэмцээнүүд өндөрлөлөө  
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 14:28
ёстой мөрөө л үлдээж дээ ,хөөрхийс өсч сайжрах байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 17:16
hytsdag haltar wee. chi ochson bl osgoj yhne sht

Бидэнтэй нэгдээрэй