Шууд Chart

Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй

2020-01-22 13:48:15

Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн чуулган Швейцарын Давос хотноо өчигдөр эхэллээ. 53 улсын төрийн тэргүүн оролцож буй энэ удаагийн чуулганы хэлэлцэх гол асуудал нь экологийн асуудал болж байна. Тиймээс ч чуулганы эхний өдөр экологийн идэвхтэн Грета Тунберг охины хэлсэн үгэнд дэлхий нийт АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампын хэлсэн үгнээс ч дутахааргүй ач холбогдол өгч байлаа. 

Чуулганы эхний өдөр Грета Тунберг "Ерөнхийлөгч Дональд Трамп нар эсрэг тэсрэг үзэл бодлоо илэрхийлсэн. Трампын хувьд үйлдвэрлэлийн хөгжил нэн чухал гэж ярьж байсан бол Грета охин уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй. Үйлдвэрлэлийг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлбэл аймшигт сүйрэл дагуулна гэж байлаа. Харин Евро комиссын тэргүүний зүгээс үйлдвэрлэл, уур амьсгалын асуудлыг “шинэ капитализм”-ын хүрээнд шийдвэрлэж болно гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил улсын төсвийн асуудлаасаа болоод Давост ирж чадаагүй Дональд Трамп чуулганы эхний өдөр үг хэлэх үеэрээ улс орон бүр хамгийн түрүүнд өөрсдийгөө, мөн боломжоо нэмэгдүүлэх талаар бодох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Дональд Трамп хэлсэн үгэндээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь чухал, хүний үйл ажиллагааны үр дагавраас айх хэрэггүй. Энэ бол огт хэрэггүй зүйл гэсэн санааг илэрхийлж байлаа. Дональд Трамп АНУ хамгийн цэвэр агаартай, ундны устай газар гээд дэлхий экологийн арга хэмжээний хүрээнд америкчууд 1 их наяд мод суулгаж байгаа гэсэн байна.

Харин Шведийн эко идэвхтэн, 17 настай Грета Тунберг хэлсэн үгэндээ дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх цаг гаргадаггүй гэж шүүмжлээд, дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарал буураагүй гэсэн байна. Үүнээс болж дэлхийн цаг агаар Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх эрсдэлтэй гэсэн. Мөн хүн төрөлхтөнд дэлхий ертөнцөө аврах найм хүрэхгүй жил өнгөрсөн тодорхой ямар ч үйл ажиллагаа хийхгүй байна гэсэн байна.

Давост Грета Тунбергээс гадна өсвөр насны хэд хэдэн идэвхтэн оролцож байна. Чуулганы нээлтэд мөн Евро комиссын тэргүүн Урсула фон дер Лайен үг хэлсэн. Тэрбээр “Хүн төрөлхтөн байгаль орчныхоо нөөцийг хэтэрхий удаан хүртлээ. Хариуд нь хог хаягдал л эргүүлж өглөө” гэж хэлсэн байна. Зөвхөн хувьцаа эзэмшигчдэд л орлого оруулдаг капитализм биш, ажилчид, нийгэм гээд бүхний сайн сайхны төлөөх “шинэ капитализм” байгуулах цаг үе ирснийг сануулсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 16:06
Зочин [127.0.0.xxx] 2020-01-23 10:12
Энэ хүүхэд сэтгэл мэдэрлийн өвчтэй юу?
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 17:34
ene ohind ugiigni beldez iogood bambai hiin togloz bui baidal surguuldaa jvaad ovchnoo emchluul

Бидэнтэй нэгдээрэй