Шууд Chart

Их Британи улс ЕХ-ноос гарахтай холбоотой хуулийн төслийг парламентын 2 танхим дэмжлээ

2020-01-23 15:32:55

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны Засгийн газраас боловсруулсан Брекситийн тухай буюу Их Британи улс Европын холбооноос гарахтай холбоотой хуулийн төслийг лхагва гарагт парламентын хоёр танхим дэмжлээ. Харин одоо Хатан хаан II Элизабет энэ хуулийн төсөлд гарын үсэг зурчихвал Их Британи улс энэ сарын 31-ний 23:00 цагт Европын холбоог орхих боломжтой болох юм.

Хатан хаан өнөөдөр юм уу, маргааш хуулийн төсөлд гарын үсэг зурах магадлалтай байна. Үүний дараа Их Британи улс Европын холбооноос гарах тухай гэрээг Евро парламентаас батална. Евро парламентын хувьд энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал гарахгүй байх магадлал өндөр.

Брекситийн тухай хуулийн төслийг Уэльс, Шотланд, Умард Ирландын хууль тогтоох байгууллагууд батлахаас татгалзсан гэдгийг сануулах хэрэгтэй. Энэ гурван бүс нутгийн парламент Нэгдсэн Вант Улсыг Европын холбооноос гарахыг эсэргүүцэж байгаа юм. Гэхдээ гурван бүсийн санал Хатан хааныг энэ хуулийн төсөлд гарын үсэг зурахад ямар нэгэн байдлаар саад болохгүй.

Түүнчлэн парламент дахь Шотландын үндсэн намын фракцынхан эрхэм дээдэст энэ хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй байх хүсэлт гаргахаар зэхэж байгаа ч энэ нь орчин цагийн хаант засаглалын түүхэнд Хатан хаан улс төрийн амьдралд нөлөөлөх гэж оролдсон зохисгүй үйлдэл болно.

Эргэн сануулахад, Их Британи улс Брекситийн асуудлаас болж 170 тэрбум ам.доллараа алдсан. Харин оны эцэс эхэд Их Британи улсын Европын холбооноос гарсантай холбоотой алдагдал дахиад 70 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британи улс ЕХ-ноос гарахтай холбоотой хуулийн төслийг парламентын 2 танхим дэмжлээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй