Шууд Chart

“Вольксваген” концернд 149.5 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргалаа

2020-01-23 15:38:32

Канад улсын шүүх лхагва гарагт Германы “Вольксваген” концернд автомашинаас нь агаарт цацагдах хорт бодисын мэдээллээ зориудаар худал мэдүүлсэн асуудлаар 149.5 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргалаа. Энэ тухай “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Компани буруугаа хүлээсэн байна. Харин прокурор Том Лемон торгуулийн хэмжээ нь арай хэтэрсэн, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт ногдуулдаг холбооны торгуулийн хэмжээнээс 26 дахин их байна гэж мэдэгджээ.

“Вольксваген”-ы мэдээлснээр торгуульд төлсөн мөнгө үндэсний болон мужийн экологитой холбоотой төслүүдийг дэмжихэд зарцуулагдана гэж тэмдэглэсэн байна. Агаарт цацах хийнд агуулагдах хортой бодисын агууламж нь экологийн стандартад нийцээгүй 180 мянга гаруй автомашин Канад улсад импортлосон асуудлаар энэ автоконцерныг өнгөрөгч 12 дугаар сард ялласан юм.

“Вольксваген” автоконцерн 2015 оноос л дизелийн дуулианд холбогдож байгаа юм. Энэ концерны автомашинууд агаарт цацагдах хортой бодисын агууламжийн үзүүлэлтээ бууруулдаг программ хангамж суулгасан болох нь тогтоогдсон байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ компанийн автомашинууд агаарын бохирдлын дээд хязгаарын түвшнээс хэд дахин давсан хорт бодисыг агаарт цацаж байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Вольксваген” концернд 149.5 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргалаа  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй