Шууд Chart

Авлигын төсөөллийн индекст "Их-7"-гийн орнуудын 4 нь байр ухарсан үзүүлэлттэй гарлаа

2020-01-23 15:54:02

Авлигын төсөөллийн индекст "Их-7"-гийн орнуудын дөрөв нь өмнөх жилээсээ байр ухарсан үзүүлэлттэй гарлаа. “Транспэренси Интернэйшнл” олон улсын байгууллагын тэргүүн Делиа Феррейра Рубио жил бүр гаргадаг дэлхийн 180 орны Авлигын төсөөллийн индексээ өнөөдөр танилцуулсан байна. Тэрбээр “Төр засгууд улс төрийн намуудын санхүүжилтэд их хэмжээний мөнгө эргэлдэж, авлигад гол үүрэг гүйцэтгэдгийг нэн даруй зогсоож, эдгээр нь улс төрийн системд хэт нөлөөлж байгаатай тэмцэх ёстой” гэжээ.

2019 оны Авлигын төсөөллийн индексийг Дани, Шинэ Зеланд улс 100 онооноос 87 оноо авч тэргүүлсэн бол Финлянд улс 86 оноотойгоор удаалжээ. Тэгвэл Сири 13 оноо, Өмнөд Судан 12 оноо, Сомали улс 9 оноотойгоор сүүл мушгисан байна. Манай улс 36 оноогоор 106-д орсон бол ОХУ 28 оноогоор 137-д, БНХАУ 39 оноогоор 80 дугаар байрт тус тус оржээ.

Судлаачид "Их-7"-гийн орнуудаас дөрвийнх нь үзүүлэлт өнгөрсөн жилийнхнээс унасанд сэтгэл түгшиж байна. Канад улс энэ жилийн индекст дөрвөн байраар, Франц, Их Британи улс тус тус гурван байраар, АНУ хоёр байраар ухарчээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Авлигын төсөөллийн индекст "Их-7"-гийн орнуудын 4 нь байр ухарсан үзүүлэлттэй гарлаа  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй