
Иймд иргэд, байгууллага зээлийн барьцаанд авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй харьяа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас албан ёсоор гаргуулан авахдаа зээл хүссэн иргэнийг байлцуулах хэрэгтэй аж. Мөн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл олгохдоо итгэмжлэлээр зээл олгохгүй байхыг сануулав.
Түүнчлэн барьцааны гэрээ, зээлийн гэрээг баталгаажуулахдаа улсын бүртгэлийн газар зээлдэгчтэй хамт очиж, улсын бүртгэгчээр бүртгэлд оруулах зэргээр аливаа зээл хүссэн хүний зээлийн барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгө тухайн хүний өмч гэдгийг баталгаажуулсны дараа харилцан тохиролцож, зээл олгож байхын хэрэгтэж аж.
Дээрх зөвлөмжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэд, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудад Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс анхааруулж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ барьцаалж зээл авдаг байжээ | ||
Үзсэн: 5505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.