Шууд Chart

ТЕГ, ЭЦА хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

2020-01-24 14:52:56

Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50 мянган доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно.


ТЕГ, ЭЦА хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна  
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй