Шууд Chart

Герман дасгалжуулагч Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө

2020-01-24 18:06:52

Монголын хөлбөмбөгийн . Монголын хөлбөмбөгийн холбоо Герман мэргэжилтэнтэй эхний гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн.

Ханс Майкл Вайсс 2017-2018 онд Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан. Цаашлаад Тайвань улсад болсон II шатанд БНАСАУ, Тайвань, Хонконг гэсэн хүчтэй багтай тулж, өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсэн билээ.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн үзүүлсэн энэ амжилтад үндэслэн Монголын хөлбөмбөгийн холбоо Герман мэргэжилтний гэрээг нэг жилээр сунгасан юм. Энэ шийдвэр ч нүдээ олж манай баг “Катар - 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний шатанд Бруней улстай учраа таарч хоёр тоглолтын нийлбэрээр 3:2-ын харьцаатай цааш шалгарч Япон, Киргиз, Тажикстан, Мьянмарын шигшээ багтай нэг хэсэгт хуваарилагдан зургаан тоглолт хийж энэ шатны анхны хожлоо авсан билээ. Дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор Үндэсний шигшээ баг албан ёсны 19 тоглолт хийж Макао, Мьянмар, Умард Марианы Арлууд, Бруней, Лаос зэрэг улсыг буулган авч Япон, Киргиз, Тажикстан зэрэг чансаа дээгүүр багтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж, Монголын хөлбөмбөгчид Азийн аль ч багийн хүчтэй өрсөлдөгч болсныг харуулсан.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар өнөөдрөөр гэрээ нь дуусгавар болж буй Герман мэргэжилтнийг хүлээн авч уулзаж, амжилт хүсэхийн сацуу Монголын хөлбөмбөгт оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагналаа.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Герман дасгалжуулагч Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй