Шууд Chart

Ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон ногоон мод сүйтгэж байсныг илрүүллээ

2020-01-27 13:25:49

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд уул Төр хурахын ойн ам Улаан хад орчимд ойн цэвэрлэгээ арчилгааны ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгж, иргэдийг шалгажээ. Уг . Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Улаан хад орчимд мод бэлтгэхээр ирсэн гэх иргэд мод бэлтгэх зөвшөөрөгдсөн талбай хэмжээг мэдэхгүйгээс гадна хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа нь тогтоогджээ.

Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийгддэг. Энэ оны ойн цэвэрлэгээ арчилгааны ажил хийгдэж эхэлсэн бөгөөд “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчлэн авч хийдэг. Ингэхдээ ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг билээ.

Ташрамд дуулгахад, ойн цэвэрлэгээний ажлыг улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгө мөнгөө гарган гүйцэтгэдэг. Харин Богд хан уулын тусгай хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн ойн цэвэрлэгээний ажлыг зургаан аж ахуй нэгж байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд ойгоос цэвэрлэсэн мод, холтос зэргийг тухайн бүс нутагт оршин суудаг амьжиргааны түвшин доогуур айл өрхөд үнэ төлбөргүй, мөн зарим аж ахуй нэгжид тодорхой хэмжээний төлбөртэй олгодог.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон ногоон мод сүйтгэж байсныг илрүүллээ  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй