Шууд Chart

Бага насны хүүхэд дээрэмддэг этгээдүүдийг баривчиллаа

2020-01-28 11:36:10

Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид өдрийн цагаар Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 204 тоотоос буруутай этгээдүүдийг баривчилж шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан А, Э, Г, Д, Э нар болох нь тогтоогдсон байна.

Дээрх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дээрэмдэх 24, залилан мэхлэх 2 нийт 26 гэмт хэрэг үйлдсэн байжээ. Үүнээс хэрэг бүртгэлийн дугаартай 18, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 8 гэмт хэрэг үйлдсэн байсан тул цагдаа нар хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бага насны хүүхэд дээрэмддэг этгээдүүдийг баривчиллаа  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй