
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн хэрэгжилтийн талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Хүүхдийг ивээх сангийн захиргаа, хүний нөөцийн менежер Х.Дэлгэрзаяа нар дээрх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн тус ёслолд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, холбогдох хэлтэс, агентлагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, уг төслийг аймгийн нийгэм-эдийн засгийн үндсэн чиглэл, жил бүрийн зорилт, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр, салбарын бодлого үйл ажиллагаатай уялдуулан амжилттай хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм.
Монгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүн нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байгаа юм.
Энтрепренершипийн боловсрол олгох төсөл Ховд аймагт хэрэгжиж эхэллээ | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.