Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилна

2020-01-28 15:41:10

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Украинд айлчилна. Гэвч түүний Украины талаар хэлсэн үг Киевийг эвгүй байдалд оруулжээ. Майк Помпео өнгөрөгч долоо хоногт Америкийн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгт оролцож байгаад “Та нар америкчуудыг Украины нөхцөл байдалд санаа тавьдаг гэж бодож байна уу” хэмээн ярьжээ.

Украины талаар асуусан сэтгүүлчийн асуултад ингэж хариулсан түүний үг энэ долоо хоногт хийх айлчлалынх нь өмнө америкчуудад өгч буй украйнчуудын хандлагыг бууруулж, Киевийг эвгүй байдалд оруулсан байна. Дональд Трампын улс төрийн хэрэгт холбогдож, энэ асуудлаас зайгаа барих болсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Майк Помпеогийн энэ үгэнд хариу тайлбар хийгээгүй ч, өндөр албаны улстөрчид нь таагүй сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Украины парламентын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Святослав Юраш "Украины Засгийн газар Америкийн төрийн нарийн бичгийн даргын хэлсэн энэ үгийг асуудал болгож чадахгүй байх" гэсэн бол, Украины Гадаад хэргийн сайд асан Павло Климкин "Киев Вашингтоныг онцгой түншээ гэж үздэг. Гэхдээ Помпеогийн айлчлалын нөхцөл байдал үнэхээр тааламжгүй байна” гэж ярьсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ пүрэв гарагт Украинд албан ёсны айлчлал хийнэ. “Энэ айлчлал Донбассын мөргөлдөөнд Вашингтон Украиныг дэмжиж буйг илтгэн харуулж байна “ гэж Украины Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украинд айлчилна  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй