Шууд Chart

Дональд Трамп: Ойрхи Дорнодын Энхийн төлөвлөгөөгөө мягмар гарагт зарлана

2020-01-28 15:49:02

Ойрхи Дорнодын Энхийн төлөвлөгөөгөө мягмар гарагт зарлана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай Цагаан ордноо хамт суугаад ярьж, удаан хүлээлт үүсгэсэн төлөвлөгөө нь “Хүн бүрт ойлгомжтой байх болно” гэсэн байна. Палестинчуудын тухайд Дональд Трамп “Энэ бол тэдний хүсч байгаа зүйл. Тэдэнгүйгээр бид үүнийг хийхгүй” гэж мэдэгджээ. Гэвч өөрийнх нь засаг захиргааныхны бодож боловсруулсан энэ төлөвлөгөө Палестины ард иргэдэд ямар ашиг тус авчрах талаар хэлэхээс татгалзсан байна.

Цагаан ордны тэргүүн “Ойрхи Дорнодын энхийн төлөвлөгөө”-гөө зарлахдаа өнөөдөр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хамтарсан мэдэгдэл хийх юм байна. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайдтай ийн хэвлэлийнхний өмнө уулзаж байгаагаа харуулсан ч, Цэргийн генерал, зэвсэгт хүчний дарга асан, өнгөрөгч онд болсон парламентын сонгуульд ялалт байгуулсан Цэнхэр, цагаан намын дарга Бенни Ганцтай хэвлэл мэдээллийнхнийг оролцуулалгүйгээр уулзсан байна.

Уулзалтын дараа Бенни Ганц “АНУ-ын Ерөнхийлөгчийн "Энхийн төлөвлөгөө" үнэхээр чухал ач холбогдолтой. Түүхэн үйл явдал байх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн ирэх сард болох дахин сонгуулийн дараа энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахаа мэдэгджээ.

Палестинчууд АНУ-ын Ерөнхийлөгчийн "Энхийн төлөвлөгөө" гээч нь Газын зурвас, Иордан голын баруун эрэг, Зүүн Ерусалемд бие даасан тусгаар улс байгуулах итгэл найдварыг нь үгүй хийнэ гэж болгоомжилдог юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Ойрхи Дорнодын Энхийн төлөвлөгөөгөө мягмар гарагт зарлана  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй