
“2010 оноос эхэлсэн “Монголчууд” төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас эхлэн 1990 оныг хүртэлх монголчуудын түүхийг харуулсан “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал (Нэн эртнээс XII зууны эхэн)”, “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII зууны II хагасаас XVII зууны эхэн)”, “Монголчууд: Харийн тамган доорх нүүдэлчид (XVII-XX зууны эхэн)”, “Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)”, “Монголчууд: Нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” гэсэн таван боть бүтээл гараад байсан юм.
Тэгвэл дээрх цувралын сүүлийн ботид 1960 оноос Монгол Улс гурав дахь Үндсэн хуулиа баталж, мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан болон өөрчлөн байгуулалтын өмнөх цаг үеийн түүхийг өгүүлжээ.

“Монголчууд: Социалист бүтээн байгуулалт” ном уншигчдын хүртээл боллоо | ||
Үзсэн: 2862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.