Шууд Chart

Хятадад оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ

2020-01-28 16:35:50

БНХАУ-ын Боловсролын яам коронавирусийн дэгдэлтийн улмаас коллеж, их, дээд сургуулиудын 2020 оны хаврын улирлын эхлэх хугацааг улс орон даяар хойшлуулж байгаагаа зарлалаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ амралтын хугацаанд сургуулиасаа хол явсан оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн бага, дунд сургуулиуд, цэцэрлэгүүдийн хичээл эхлэх хугацааг орон нутгийн боловсролын газруудаас тогтоохоор болсон байна. Хятадын засаг захиргаа шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор Цагаан сарын өвлийн амралтын хугацааг хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сунгасан билээ. Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо мягмар гарагийн байдлаар 4515-д хүрээд байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадад оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй