
Германд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Бавари мужийн Эрүүл мэндийн яам даваа гарагийн орой мэдээллээ. Штарнберг дүүрэгт нэг эрэгтэйгээс коронавирус илэрсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Энэ бүсэд шинэ төрлийн уушгины хатгалгаа тархах магадлал маш бага гэж мэдээлжээ. Мөн Шри-Ланкад даваа гарагт бас анхны тохиолдол илэрсэн байна.
Тэгвэл Япон улс хуулийн дагуу шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг албадан эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо. Тус улсын Засгийн газраас мягмар гарагт ийм шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна вирус бүртгэгдсэн газруудад хувийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, халдваргүйжүүлэлт явуулах, үүндээ төсвийн мөнгө зарцуулахаар болж байна. Эдгээр шинэ арга хэмжээ нь өвчнийг цаашид тархахаас сэргийлнэ гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо үзэж байна. Одоогийн байдлаар Японд шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн дөрвөн тохиолдол батлагдаад байгаа юм.
Японд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг албадан эмнэлэгт хэвтүүлнэ | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.