
Швейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо II” төсөл, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагатай хамтран “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн дөрөв дэх удаа хэрэгжүүлэх гэж байна.
Уг хөтөлбөр засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжих зорилготой бөгөөд дөрөв дэх элсэлт 2020 оны хоёрдугаар сарын 8-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид засаглал, иргэдийн оролцоо, хууль, эрх зүйн хүрээнд чадавхжуулах болон ур чадварын сургалт, зочин лекц, багаар бүтээл туурвих зэрэг цогц үе шат бүхий үйл ажиллагаануудад хамрагдах бөгөөд ихэнх үйл ажиллагаа бямба, ням гарагт зохион байгуулагдах юм.
Тус хөтөлбөрт засаглал, иргэний оролцооны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус (өмнө нь сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзана), дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсийн оюутнууд - сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй тав хүртэлх жилийн ажлын туршлагатай залуу сэтгүүлчид өргөдлөө хүргүүлэх боломжтой.
Сонирхуулахад, цахим өргөдлийг ирэх сарын 4-ний өдрийг дуустал хүлээн авах юм байна.
“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөр дөрөв дэх удаагаа хэрэгжинэ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.