
Тэгвэл тус төв аймаг, орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийнхээ хамтын дэмжлэг, хандив тусламжаар шинэ байртай болж өнөөдөр нээлтээ хийжээ.
Энэ үеэр тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн уг төвийг байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл тасралтгүй дэмжлэг үзүүлж ажилласан Голланд улсын Бүхнийг хүүхдийн төлөө сангийн төлөөллүүд болон тус төвийг барьж байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст гүн талархаж буйгаа илэрхийллээ.
Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу, аймгийн Засаг даргын А/234 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус төвд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, цэцэрлэг, сургуульд ойр байршилд газар олгосноос гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 77сая төгрөг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийт 13 сая төгрөгийн хувцас, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.
Тус төв нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2006 онд анх иргэн П.Болдсайханы санаачилгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 130 гаруй хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнээс таван хүүхэд их дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшин, амьдралын гараагаа эхлүүлсэн аж.






Галд шатсан халамж, асрамжийн төвийн шинэ байрны нээлт боллоо | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.