Шууд Chart

МИАТ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан зарим нислэгээ цуцалжээ

2020-01-31 09:18:01

МИАТ ТӨХК коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Бээжин болон Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалсан байна.

Монголын иргэний агаарын тээвэр компани урд хөршийн Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконгийн чиглэлд 2, 3 дугаар сард нийт 8 нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг нь хэвийн үргэлжлэх юм байна.

Тодруулбал, Бээжин хот руу хийгдэх байсан хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223\224, Хонконг руу нисэх нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон мөн сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялал цуцлагджээ.

Түүнчлэн нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МИАТ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан зарим нислэгээ цуцалжээ  
Үзсэн: 2058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй