Шууд Chart

Какүрюү С.Ананд 71 дэх их аварга боллоо

2014-03-26 07:51:18

Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд  14 давж түрүүлэн "Ёкозүна" цол авах болзлыг хангасан. Үүнтэй холбогдуулан Японы Мэргэжлийн сумо бөхийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл гуравдугаар сарын 24-ний орой Токио хотноо хуралдаж, озеки Какүрюү М.Анандын талаар хэлэлцээд, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар түүнд  "Ёкозүна" цолыг олгох шийдвэрийг гаргав. Ийнхүү мэргэжлийн сумод 71 дэх, Монголоос төрөх дөрөв дэх их аварга төрлөө. Тэрээр нэн удахгүй Мэйжи сүмд Ёкозүнагийн ёслолоо хийхээр товлоод байна. 


Какүрюү С.Ананд 71 дэх их аварга боллоо  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй