Шууд Chart

Коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч өвчтөнүүд эдгэж байна гэв

2020-02-10 16:04:32

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны алба ёсны сайтын мэдээлснээр энэ сарын 9-ний 00:01-23:59 цаг хүртэлх байдлаар Мөн өвчтөнтэй ойр байсан 29307 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалсан байна.

Хятадын эх газарт халдвар авч эмчлэгдэж байгаа хүний тоо 35982, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 3281, нас барсан хүний тоо 908 болжээ. Мөн нийт халдвар авсан хүний тоо 40171 болж, халдвар авсан байж болзошгүй 23589 тохиолдол илрэв. Түүнчлэн дээрх хүмүүст ойр байсан 399487 хүнээс 187518 хүнд ажиглалт хийж байгаа аж.

Мөн өдөр Хятадын эх газарт, халдвар авсан 296 хүнд өвчтөн нэмэгдэж, 97 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 4008 тохиолдол илэрсэн байна.

Үүнээс гадна Хятадын Хонконг, Макао, Тайваньд 64 хүн халдвар авсан хэмээн оношлогдсоноос Хонконгт 36, Макаод 10, Тайваньд 18 бүртгэгджээ.

Эх сурвалж: CCTV

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч өвчтөнүүд эдгэж байна гэв  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй