
Их Британийн шилдэг их, дээд сургуулиуд нэн ядуу өрхийн хүүхдүүдийг хувийн сургуульд суралцдаг, хангалуун амьдралтай хүүхдүүдийн элсэлтийн шалгалтын онооноос бага оноо авсан ч элсүүлэх үүргээ нэмэгдүүлэх гэж байна. “Оффис фо Студентс” нэртэй тохируулагч байгууллагаас нэн ядуу өрхийн хүүхдүүдийг нэмж сургах шинэ зөвлөмжийг Оксфорд, Кембрижийн их сургуулиудад өгчээ. Энэ дагуу хоёр их сургууль ирэх таван жилийн хугацаанд ядуу өрхийн хүүхдүүдийг оюутнаар элсүүлэх квотоо 7 хувь болгож нэмнэ.
Оксфорд, Кембрижийн их сургуулиуд ядуусын хороололд өссөн, улсын сургуульд суралцдаг тодорхой тооны хүүхдийг хувийн сургууль дүүргэсэн хүүхдүүдээс элсэлтийн оноо бага авсан ч бакалаврын хөтөлбөртөө элсүүлдэг байна. Оксфордод одоогоор ийм оюутны тоо нийт квотын 3.7 хувьтай тэнцдэг бол Кембрижид 4.8 хувьтай байдаг. Квотын тоог нэмэхээр болсон нь нийгмийн тэгш бус байдалтай тэмцэх зорилготой гэж “Оффис фо Студентс” байгууллагаас мэдээлж байна.
Судалгаанаас үзэхэд, Оксфорд, Кембрижийн их сургуульд элсэгчдийн 42 хувь нь хувийн сургууль төгсөгчид байдаг гэнэ. Түүнчлэн шилдэг их, дээд сургуулиудад ихэвчлэн баячуудын хороололд өссөн хүүхдүүд оюутнаар элсдэг. Харин шинэ зөвлөмжийг эсэргүүцэгчид зохиомлоор бий болсон квотоос болоод хувийн сургууль төгссөн, өндөр оноо авсан хүүхдүүд шилдэг сургуульд орж чадахгүй гэж үзэж байна. Түүнчлэн ядуусын хорооллоос оюутан нэмж элсүүлье гэвэл элсэгчдийнхээ тоог нэмэх хэрэгтэй гэж Хувийн дунд сургуулиудын захирлуудын холбооноос мэдэгджээ.
Оксфорд, Кембрижийн их сургууль ядуу өрхийн хүүхдүүдийг элсүүлэх квотоо нэмнэ | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.