Шууд Chart

Хубэй мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан өндөр албаны 2 хүнийг ажлаас нь халлаа

2020-02-11 16:01:18

БНХАУ-ын Хубэй мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан өндөр албаны хоёр хүнийг ажлаас нь халсан гэж Хятадын Коммунист нам мягмар гарагт мэдээллээ. Албаныхан шалтгааныг нь хэлээгүй ч “Тэд коронавирусний халдвар газар авахад хүргэсэн гэж хариуцлага хүлээсэн” гэх таамаг байна.

Түүнчлэн Ухань хотын өвчний тархалтыг хяналтандаа авахад туслахаар ирсэн НҮБ-ын тусгай агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид мягмар гарагийн үдэд Бээжинд буусан байна. Удахгүй тэдэнтэй олон улсын мэргэжлийн багийнхан нэгдэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Гебрейсус дуулгалаа. 

Хятад дахь шинжээчдийн багийг Эболагийн халдварын эсрэг ажиллагааг удирдаж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц албаны орлогч дарга Брюс Эйлвард удирдаж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хубэй мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан өндөр албаны 2 хүнийг ажлаас нь халлаа   
Үзсэн: 2205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй