Шууд Chart

Коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан хүний тоо анх удаа 100 давжээ

2020-02-11 16:06:21

Коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан хүний тоо анх удаа 100-гаас давсан тухай Хятадын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ. Албаны хүний мэдээлснээр, даваа гарагийн байдлаар коронавирусээр халдварласан 108 хүн нас барж, тоог 1016 болгосон байна. Нэг хоногийн дотор нас барсан хүний тоо анх удаа 100-гаас давсан ч, шинээр бүртгэгдсэн халдварын тоо цөөрчээ.

Даваа гарагт Хятадын эх газарт 2480 орчим хүн халдвар авсан нь батлагдаж, нийт 42 мянга 600 гаруй хүн болсон байна. Өнгөрөгч 7 хоногт халдвартай шинэ тохиолдол 3600 гаруйгаар нэмэгдэж байсан бол аажмаар буурсаар 2480 орчимд хүрчээ.

Дэлхий нийтийн хэмжээнд мягмар гарагийн өглөө 43 мянга 100 орчим хүн өвчилсөн байна. Хятадад бүртгэлтэй өвчтөнүүдээс дөрвөн мянга орчим нь илааршиж, эмнэлгээс гарсан гэж Хятадын Эрүүл үндэсний хороо мэдээлснийг "Си-Эн-Эн" агентлаг мэдээлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан хүний тоо анх удаа 100 давжээ   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй