Шууд Chart

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ

2020-02-23 12:07:19

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж 2 сарын 22-нд газардсан КЕ957 онгоцны зорчигч 130 Солонгос иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

БНСУ-ын Гадаад хэргийн яам нь Израиль улсын Засгийн газар, БНСУ дахь Израиль улсын ЭСЯ-нд хандаж "Урьдчилан мэдэгдэхгүй, гэнэтийн байдлаар олон хүнд хүндрэл төвөг учруулж болохгүй" гэж харамсал илэрхийлэн тус онгоцыг хүлээн авахыг хүссэн боловч Израиль улс хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Израилийн тал корона 19-тэй холбоотойгоор Израиль дахь нөхцөл байдлыг огцом дордуулах нөхцөл нэмэгдэх учраас арга хэмжээ авах нь зайлшгүй хэмээн тайлбарлаж, цаашид авах арга хэмжээний талаар Солонгос улстай нягт хамтран ажиллахаа  мэдэгдэв.

Израиль улсад болсон мөргөлийн арга хэмжээнд явж ирсэн БНСУ-ын Гёнгбук, Жэжү мужийн 77 иргэний 18-аас нь коронавирус илэрсэн байгаа билээ. Тэд 2 сарын 08-16,  2 сарын 11-21-ний хооронд тус улсад зорчсон байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 22-ны байдлаар Израильд вирусний халдвартай 1 хүн байгаа юм.

Эх сурвалж:Ц.Өнөрзаяа /БНСУ Күүкмин Их Сургуулийн багш/

 


Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ  
Үзсэн: 14774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2020-02-26 10:52
Mongoliig vacuum orchind oruul buh boomtiig haaa...haanaas ch ongots buu oruul boloh uu ZG aaaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-24 18:12
Чадалтай эзэнтэй улс схан юмөө Турк улс гэхэд Иран улсад өвчин гарангуут шууд хилээ хаасан бна
хилээ хаая [127.0.0.xxx] 2020-02-24 02:55
ядаж бхад өчигдөр манай монголыг халдваргүй тэсээд бгаа 1 орон гээд солонгосоор нэг зарлачихсан. одоо наашаа зүтгэх хужаа со-нууд бүр л ихсэнэшдээ
:# [127.0.0.xxx] 2020-02-24 02:53
Энэ үед гадаад харилцаа нтр ямар хамаа бнаа. манайхан нээх худлаа тал засаад бгаамуу
Зочин [127.0.0.xxx] 2020-02-24 01:51
Manaih haahgui yum bolov uu
Uls Ornio bodson hvn [127.0.0.xxx] 2020-02-24 00:46
Bid ch gesen solongosoos irdeg butsdag agaariiin zamiig haah heregtei sologosd ch gesen Corona virus hurdan tarhaj bgaa shvv deee helee haaaj l bj ulam virusees hamgaalna
Ард [127.0.0.xxx] 2020-02-23 23:35
Манайх яагаад дүлий дүмбэ юм шиг таг болчив.маш яаралтай агаарын хилээ хаа
зочин [127.0.0.xxx] 2020-02-23 23:05
Зөвөө...Манайх хамгийн түрүүнд нислэгээ зогсоомоор байна...
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 18:41
япон улс хөгшидөө тоохгүй болсон юм биш үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 18:41
солонгос японоос ирэх хөдөлгөөнийг хаагаач дээ хэтэрхий тоомжиргүй хандаад энэ хоёр улсад өвчин гараад байгаа юм биш үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 16:07
Монголд өвчин гарчаагүй л юм бол гаднаас ирэх хөдөлгөөнөө хаагаач. Монгол дотроо л 5- 10 км т хачин болоод бхийн
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 15:13
Гадагш зорчоогүй улс дотроо бгаа хүмүүсийг хэт сүржигнээд байхын оронд гаднаас хятад солонгосоос оруулахаа больчихоочээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 14:12
маэайхч гэсэн хүлээж авах хэрэггүйшд ард түмнээ тэнүүлчдээс хагаалах хэрэгтэйшд
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 14:10
Manaix So giin nislegiig yaraltai zogsooxgui bol xetsuuxen um bolj medne shuu Xurelsuxee!!
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 13:29
солонгосоос ирэх хөдөлгөөнийг хаах хэрэгтэй дээ.
за [127.0.0.xxx] 2020-02-23 13:01
ЭХЭЛЛЭЭ дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 12:42
Израйльд улам их өвчин гараасай
Зочин [127.0.0.xxx] 2020-02-25 11:51
Хаа хамаагүй өөр улсын хүмүүсийг өвдөөсэй гэж байхаар карантин дуустал гэр орондоо гараа сайн угаагаад, гэрээ цэвэрлээд байж байвал дээр дээ. Израйлчууд өөрсдийгөө авраад гарах бүрэн боломжтой улс. Бид Монголд энэ өвчин тусвал хөөрхий болно доо. Иймд ам нээхээсээ өмнө 1 хором ч болтугай толгойгоо зааврын дагуу ашигла.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 17:07
Израйлд зарцаар ажиллаж байв уу? Бас л короно өгчихмөөр хогнууд шүү. Тийм ээ? Кк
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 13:50
Яасан дүүрчихсэн мал вэ
yana vee chi [127.0.0.xxx] 2020-02-23 12:52
cham shig iim lal...r hurdan korona tusaj uheh heregtei baigaam daa tuschihval ali boloh olon hund haldaah geed yavj baih shir bna daa chi
asd [127.0.0.xxx] 2020-02-23 21:12
chi goyim gj medeh uu ???
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 16:14
Анхааралтаил баивал баивалболоо

Бидэнтэй нэгдээрэй