
Умард Солонгосын талаас хоёр пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн удирдлагын газраас мэдээллээ. Солонгосын хэвлэлүүдийн өгч байгаа шинэ мэдээгээр үл мэдэгдэх хоёр пуужинг Умард Солонгосын Вонсан хотоос Зүүн тэнгис рүү орон нутгийн цагаар даваа гарагт 12 цаг 30 минутын үед харвасан байна.
Хоёр пуужингийн аль, аль нь 240 орчим км-ийн зайнд 35 км-ийн өндөр хөөржээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Ханой хотод хийсэн уулзалтын нэг жилийн ой тохиосон юм. Энэ ойн өдөр буюу баасан гарагт Ким Жон Ун пуужингаар галлах цэргийн сургуулилтад оролцсон гэж Оросын хэвлэлд бичжээ.
Тэрбээр шинэ оны өмнөхөн болсон намын хурал дээрээ хоёр талын яриа хэлэлцээ мухардсанд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, удахгүй шинэ стратегийн зэвсгээ танилцуулна гэж мэдэгдсэн байна.
Умард Солонгос хоёр пуужин харвасан гэж мэдээллээ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.