
Японы Ёкохама боомтод хөл хорионд байсан "Даймонд принцесс" хөлөгт үлдсэн 130 орчим хүн ням гарагт эрэг дээр буужээ. Тэднийг Токиотой ойр орших Сайтама мужийн захиргааны нэг байранд хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлана. Вирусний шинжилгээ дахин хийгээд сөрөг гарсан тохиолдолд Япон улсаас гарч явахыг нь зөвшөөрөх юм байна.
Мөн усан онгоцыг халдваргүйжүүлж, техникийн үзлэгт оруулна гэж Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдэгджээ. Түүний хэлснээр хөлөг дээр ажилласан Японы Эрүүл мэндийн яамны ажилчдын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд гэрээсээ ажлаа хийнэ гэж сайд нь ярьж байгаа юм.
Зорчигч, багийн гишүүд нийлсэн 3700 орчим хүнтэй "Даймонд принцесс" хөлгөөс 700 гаруй хүн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, Японы талаас тэднийг эмнэлэгт шилжүүлсэн. Сүүлд шинэ төрлийн коронавирусний халдварын шинжилгээгээр сөрөг хариу авсан хөлгийн багийн гишүүдийг өнгөрөгч пүрэв гарагаас буулгаж эхэлсэн юм.
"Даймонд принцесс" усан онгоцонд үлдсэн 130 орчим хүн эрэгт буулаа | ||
Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.