Шууд Chart

ОХУ-ыг Сирид харгис үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг хийсэн гэж дүгнэжээ

2020-03-03 17:37:15

ОХУ Сирид харгис үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг хийсэн гэж НҮБ анх удаа дүгнэжээ. НҮБ-ын хараат бус олон улсын комисс 2019 оны долоодугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл Сирийн нөхцөл байдалд шалгалт хийгээд Оросын Засгийн газрыг анх удаа харгис үйл ажиллагааг явуулж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна. Ингэхдээ Сирийн Засгийн газрыг дэмжигч хүчнээс тус улсын эрүүл мэндийн байгууллагууд гэх мэт газруудад агаараас цохилт хийж, энэ үеэр 700 мянган хүн орон гэрээ орхиж явсан халдлагуудыг судалсан байна.

Оросын байлдааны онгоцноос энгийн номхон иргэдийн суурьшдаг газруудад шууд гал нээсэн хоёр тохиолдол гарсан гэж НҮБ-ын хараат бус олон улсын комисс мэдэгдсэн байна. Тохиолдол бүрийг гэрчлэх чухал баримт олсон гэдгээ ч онцолжээ. Өмнө нь уг шинжээчдийн баг Оросын талыг Сирид дайны гэмт хэрэг хийсэн байх магадлалтай гэж байсан ч, нотолж чадаагүй байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ыг Сирид харгис үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг хийсэн гэж дүгнэжээ   
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй