
Израилийн парламентийн дахин сонгуульд тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тэргүүлж байна. Гэвч түүний удирдаж байгаа эрх баригч нам дараагийн Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний олонх болж чадаагүй байна.
Израилийн гурван гол телевизийн сувгийн таамаглаж байсанчлан энэ удаагийн дахин сонгуульд ялалт байгууллаа гэж Израилийн эрх баригч Ликуд намын дарга, Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даваа гарагт зарлажээ.
Даваа гарагт сонгуулийн санал хураалт болсны дараа сонгогчдоос авсан дүнгээр Ликуд нам 37 орчим суудлын саналтай байна. Харин энэ намын гол өрсөлдөгч Израилийн зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга асан Бенни Ганцын байгуулсан төвч байр суурьтай "Цэнхэр, цагаан" нам 34 орчим суудлын дэмжлэг авчээ.
Израил улс өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын сонгуулиас хойш 12 сар хүрэхгүй хугацаанд гурав дахь удаагаа парламентийн сонгууль зохион байгуулж байгаа юм. Өдгөө 70 настай Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хувьд энэ удаагийн дахин сонгууль авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа түүний улс төрийн цаашдын амьдралд баталгаа болно гэдгийг хэвлэлүүд бичсээр байна.
Израилийн гурван гол телевиз анхандаа Бенжамин Нетаньяхугийн Ликуд нам болон энэ намтай байр суурь нэгтэй намууд Кнессетийн 120 суудлын 60-ыг авна гэж байсан. Гэвч дараа нь энэ төсөөллөө бууруулж, 59 суудлын санал авна гэсэн байна.
Израилийн парламентийн дахин сонгуульд Бенжамин Нетаньяху тэргүүлж байна | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.