
Умард Солонгосын талаас хоёр пуужин харвахдаа их хүчин чадлын пуужин хөөргөгч ашигласан гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид үзэж байна. Даваа гарагт Умард Солонгос зүүн тэнгист хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн удирдлага мэдээлсэн. Тэгвэл Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун даваа гарагт энэ үйл явдлыг ажигласан байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ мэдээллээр Умардын ардын армийн цэргүүд их хүчин чадлын пуужин хөөргөгчийг ашиглан галлах сургуулилт хийсэн нь гэрэл зурагт буусан байна.
Энэ техник нь 2019 оны 11 дүгээр сарын 28-нд туршсан их хүчин чадлын пуужин хөөргөгчтэй адилхан байсан гэж шинжээчдийн ярьсныг "Ёнхап" агентлаг мэдээлжээ. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Умард Солонгос их хүчин чадлын энэ зэвсгийг тав дахь удаагаа туршсан болж байна.
Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн удирдлагын үзэж байгаагаар зүүн тэнгист харвасан хоёр пуужин 240 км-ийн алсад 35 км-ийн дээд өндөрт хөөрснөөс гадна “Бага тусгалын баллистик пуужингууд” байсан гэнэ. Гэвч үүнийг НҮБ-ын тогтоолоор хориглосон байдаг учраас Пехньян баллистик пуужин туршсан гэдгээ хэлэх сонирхолгүй байгаа бололтой гэж "Ёнхап" агентлаг мэдээлжээ.
Умард Солонгос 2 пуужин харвахдаа их хүчин чадлын пуужин хөөргөгч ашигласан гэлээ | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.