
Цагдаагийн байгууллагын хэмжээнд алба хаагч, ажилтантай холбоотой давхардсан тоогоор 6000 орчим тушаал шийдвэр гарч 50000 орчим асуудал /ажилд томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах, цол, шагнал олгох, цалин нэмэх, хасах, цалин, нэмэгдэл тогтоох, тусламж, тэтгэмж олгох гэх зэрэг/-ыг шийдвэрлэдэг бөгөөд үүнийг дагаад цахим сан болон хувийн хэрэгт эдгээр мэдээллийг тогтмол оруулж баяжилт, хөдөлгөөнийг хийх шаардлага үүсдэг.
Иймд цагдаагийн байгууллагын алба хаагчдын хувийн хэрэг, цахим санд журмын дагуу баяжилт хөдөлгөөн хийж, мэдээллийг бодитоор оруулах, шинэчлэх зорилгоор “Хувийн хэрэг, цахим сангийн баяжилт хийх” аяныг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар батлуулан ажиллаж байна.
Аян 2020.01.27-ны өдрөөс 2020.03.27-ны өдөр хүртэл үргэлжлэх ба Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, ажилтнууд алба хаагчдын мэдээлэлд тулгалт хийж, зөрүүтэй мэдээллийг засварлах, хувийн хэрэг болон хүний нөөцийн цахим санд баяжилт хийх ажлыг зохион байгуулж байна.
Дээрх ажил хийгдсэнээр цагдаагийн байгууллагын алба хаагчдын хувийн хэрэг, цахим санд шинэчилсэн, бодитой мэдээлэл орж, албаны үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэх юм.
Иймд алба хаагчид өөрийн цахим сан болон хувийн хэрэгтэй танилцаж, шаардлагатай баримт, мэдээлэл /орон сууц, гэр бүл, боловсрол, сургалт, курс, дамжаа төгссөн, шагнагдсан байдлын тухай/-ийг хариуцсан ажилтанд гарган өгөх шаардлагатай.
Хувийн хэрэг болон цахим санд баяжилт хийх ажлыг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.