Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Ээжээ

2020-03-15 10:51:16

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Нийслэлийн 84-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Хонгороогийн сувилагч ээж Б.Соёлзулдаа бичсэн захидал

Сайн байна уу? Ээжээ

Таньд энэ захиаг очих гайхалтай өдрийн мэндийг хүргье. Би таньд их баярлаж явдаг. Яагаад гэвэл ангир уургаа шимүүлж, арван сар тээж төрүүлсэн болохоор ээждээ би маш их баярладаг. Хүн төрөхөд маш их өвдөлтийг мэдэрдэг гэсэн тэр өвдөлтийг гурван удаа мэдэрч намайг төрүүлсэн бөгөөд ухаан орсноос минь хойш асарч хамгаалж өсгөсөн ээждээ би хайртай. Та минь их ажилсаг, тусч, өгөөмөр, эелдэг, юм болголгонд зөвшөөрч, тусалж, дэмждэгт бүр маш их баярладаг шүү. Би таныгаа сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй гэж боддог. Таны хоол энэ дэлхий дээрх, хамгийн амттай, хамгийн эрүүл, хамгийн их сэтгэл шингэсэн бөгөөд чадварлаг тогоочийн хоолны амтаас ч илүү амттай. Тиймээ та яахын аргагүй шилдгийн шилдэг эмэгтэй учир нь улс эх орны минь эрүүлийг хамгаалах салбарын нэгэн эд эс нь болохоор та минь зарим орой гэртээ ч ирэхгүйгээр бүтэн шөнө ажилдаг. Хамгийн дуртай баяруудаар ялангуяа төрсөн өдөр болгоноор минь хүртэл бидэнтэй хамт байдаггүйд чинь их гомддог. Заримдаа яагаад таныг энэ салбарт орсонд чинь их гайхдаг. Яг үнэндээ охин нь таныгаа сувилагч гэх мэргэжлээс чинь, дандаа завгүй байдаг ажлаас чинь их харамладаг. Тиим болохоор би орондоо орсныхоо дараа бүх хүмүүсийг эрүүл байгаасай гэж байнга залбирдаг тэгвэл таньтайгаа байх атгахан хугацаа минь алд дэлэм мэт болно гэж их горьддог. Гэхдээ санаа зоволтгүй шүү та бол хамгийн сайн нь, бахархал,хүндлэлээр бялхсан  ээж минь билээ. Энэ захиаг бичээд суухад зүгээр л таньдаа маш их хайртай гэдгээ ухаарч байна. Нээрээ л та үнэхээр  үзэсгэлэнтэй учир нь би таниараа  гоёдог, ханагар аавийг минь чимдэг цаашлаад гэр бүлээ ч хүртэл гийгүүлэн гялалзуулдаг хамгийн үнэ цэнэтэй хүн нь та билээ.

Энэхүү захианыхаа төгсгөлд удахгүй болох хамгаас хайртай ээждээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг мөн төрсөн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

 


Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Ээжээ   
Үзсэн: 14208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-06 23:35
Гоё юмаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-07 21:52
Уйллаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-06 23:35
Бараг би уйллаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-05 21:14
Woow би бүр уйлчихлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-05 21:14
Wooooww
Зочин [127.0.0.xxx] 2024-03-01 10:57
Үнэхээр сайхан захидал байна
Энхцэцэг [127.0.0.xxx] 2024-02-29 10:48
Гоё
Зочин [127.0.0.xxx] 2023-11-29 20:26
За ёссстой аймаррр
Зочин [127.0.0.xxx] 2024-03-01 11:06
Шхжгншбгкжүр
Зочин [127.0.0.xxx] 2023-09-18 21:23
so sad I like it
Зочин [127.0.0.xxx] 2023-07-21 14:30
гайхалтай гоё бна аа
Хаха [127.0.0.xxx] 2024-03-04 21:59
Энэ үнэхээр сайхан юм
Зочин [127.0.0.xxx] 2023-06-30 16:34
Гоё болжээ
1 [127.0.0.xxx] 2023-05-23 09:38
Гоё
Зочин [127.0.0.xxx] 2023-03-04 19:10
999999999999999999999999999999
Зочин [127.0.0.xxx] 2023-03-04 14:46
100000000000000000000000
Huu [127.0.0.xxx] 2022-12-04 14:43
Hair
Зочин [127.0.0.xxx] 2022-12-04 14:42
Zuer huulad bichmer l kshahgyu
Ээж [127.0.0.xxx] 2022-12-03 16:56
Хайр
Зочин [127.0.0.xxx] 2022-11-25 10:33

Бидэнтэй нэгдээрэй