
Спирт үү, спорт уу аяны 2014 оны нээлт ирэх 5-р сарын 3-ны өдөр орон даяар болох юм. Чингисийн талбайд өглөөнөөс орой хүртэл арга хэмжээтэй бөгөөд мөн энэ үеэр FIFA WORLD CUP 2014 нээлтийг ETV телевизтэй хамтран хийх юм байна. Энэ өдөр төв талбайд спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөл бөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх, спортын бүх төрлийг таниулан сурталчилах гээд залуучууд нэг өдрийг дан спортод зориулж өнгөрөөх аж. Мөн энэ өдөр нийслэлийн авто машингүй өдөр тохиох юм. Тэгвэл хөдөө орон нутагт тус аяны нээлтийн үйл ажиллагаанд зориулж спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулаад эхэлсэн байна. Ховд аймгийн залуучуудын холбоо явган аялалыг зохион байгуулж түүхэн дурсгалт газруудаараа аяласан бол Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан “Алтан цом” спортын анхдугаар наадмыг дөрөвдүгээр сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Аймгууд “Спирт үү, Спорт уу”-ын нээлтийн бэлтгэл ажилдаа оржээ | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.