Шууд Chart

Дархан-Уул аймагт ​архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

2020-04-10 09:57:47

Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/136 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжид:

1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

2. Аймгийн Засаг даргын 2020 оны 1-А/54 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /хурандаа Х.Алтанхуяг/, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Дархан сумын Засаг дарга /Б.Азжаргал/, Шарын гол сумын Засаг дарга /Д.Амарсанаа/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/ нарт даалгасугай гэжээ.


Дархан-Уул аймагт ​архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй