Шууд Chart

Амьдрах орчны доройтлын улмаас ан амьтад аюултай хоол хүнс идэж байна

2024-04-25 14:44:50

Африкийн Уганда улсад ой мод ихээр тайрч огтолж байгаагийн улмаас ширэнгэн ойн ан амьтад аюултай вирусний голомт руу улам бүр ойртох болжээ. Тодруулбал, явах газар, идэх хоолгүй болсон амьтад вирусний халдвар тээсэн сарьсан багваахайн ялгадсаар хооллох болсныг судлаачид олж тогтоосон байна. Тэр дундаа ковид-19 вирустэй төсөөтэй 27 төрлийн вирусээр халдварласан ялгадсаар шимпанзе, гөрөөс, сармагчин зэрэг амьтад хооллосоор байна.

Сарьсан багваахайн ялгадас нь шим тэжээл хоол хүнсний дутагдалд орсон амьтдад эрдэс бодисоо нөхөх онцгой хүнс болох тохиолдол байдаг байна. Эрдэмтэд эдгээр амьтдын идэш тэжээл, сарьсан багваахайн ялгадсыг судалж, Коронавирус, сарс зэрэг вирусүүд амьтнаас хүнд хэрхэн дамжсаныг олж илрүүлэхээр ажиллаж байна гэж мөн дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амьдрах орчны доройтлын улмаас ан амьтад аюултай хоол хүнс идэж байна  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй