Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан ирэх даваа гарагт болно

2024-04-25 16:29:39

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
 
Хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцэв.
 
Мөн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
 
Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдөр 10:00 цагт хуралдана гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан ирэх даваа гарагт болно   
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй