
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байна.
Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нийт нутгаар сэрүүн байх тул замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй байхыг анхааруулъя.
Мөн шуурга намдтал түр зогсох, нөмөр газар машинаа байрлуулах, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.