Шууд Chart

“Монгол гэр” үзэсгэлэн төв талбайд болно

2024-04-25 17:15:04

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 4-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд 21 аймаг, бүс нутаг, угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн 25 монгол гэрийг барих аж.

Мөн Соёлын биет бус өвийн уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, уламжлалт гар урлалын ай савд хамаарах шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл, монгол нүүдлийн зан үйл, монгол гэрийн уламжлалт урлал, Уянга хийцийн гэр урлал, урц гэр урлал, гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, эсгий ширмэл зэрэг 50 орчим Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуус, олон нийтэд 9 хоногийн туршид толилуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


“Монгол гэр” үзэсгэлэн төв талбайд болно   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй