Шууд Chart

Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

2024-04-26 09:43:08

2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

- Хулгайлах 368,

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,

- Хүчиндэх 360,

- Залилах 112,

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.  


Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй