Шууд Chart

Хүүхэд залуусын дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг талаар судалгаа явуулж байна

2016-10-12 09:41:16

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар  өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг  гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал, усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.

Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх  газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.

Хүүхдүүд та бүхэн  www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү судалгаанд оролцох боломжтой.


Хүүхэд залуусын дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг талаар судалгаа явуулж байна  
Үзсэн: 4266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Лллэ [127.0.0.xxx] 2024-04-26 10:41
Төгөллөл

Бидэнтэй нэгдээрэй