Шууд Chart

Сэтгэлийн шаналал хөгшрөлтийг хурдасгадаг

2020-04-13 11:40:49

Бусдын өө сэвийг андахгүй олж хардаг, хүнийг шүүмжилж ярих дуртай эмэгтэйчүүд хэзээ ч сэтгэл тайван байдаггүй гэж сэтгэл судлаачдын дүгнэжээ.

Өндөг шиг өөгүй цэвэр гэж хүн хаа ч байдаггүй. Та ч мөн тэдний адил. Хэн нэгэн таныг муугаар ярьсан байж болно.  Та хэн нэгнийг тэсэлгүй шүүмжилмээр санагдаж болно. Ийм тохиолдолд зүгээр л түүнд тусалчих. Энэ нь сэтгэлийн гайхамшигтай ханамж болно. Ганцаардал ганцхан танд ирсэн мэт эндүүрэх хэрэггүй.

Сэтгэлээ сэргээхийн тулд тэмдэглэл хөтөлж болно. Хэн ч таныг сонирхохгүй, шохоорхохгүй ганцаардмал байдалд орж, сэтгэл тавгүйтэж яваа бол түүнээсээ аль болох хурдан гарах хэрэгтэй.

Ганцаардал хэмээх зовлон зөвхөн бүсгүйчүүдэд бус эрчүүдэд ч бас тохиолддог. Харин эрчүүд угийн бардам зандаа хөтлөгддөг ч юм уу шаналлаа дотроо хадгалж ил гаргадаггүй. Энэ нь тийм ч сайн зүйл биш. Хэрэв та ганцаардлаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бол сэтгэл сэргээх ямар нэг зүйлийг олж сэтгэ.

Сайн, муу ямар ч асуудлыг цээжин дотроо удаан бүү тээж яв. Энэ нь магадгүй таныг өвчлүүлж ч болно. Тиймээс сэтгэлийн дотоод шаналлаа ил гаргах янз бүрийн арга замыг хайх хэрэгтэй. Сэтгэлийн зовуур, ядаргаанаас болж хүн цагаасаа эрт хөгширдөг нь нэгэнт батлагдсан зүйл. Сэтгэлийн зовуур шаналалд автахгүй гэвэл өөрийгөө цаг ямагт завгүй байлга. Хэрэгтэй хэрэггүй юманд ач холбогдол бүү өг. Бухимдал, уур уцаар таны залуу нас, гоо үзэсгэлэнг хөнөөх муу үр дагавартай гэдгийг ямагт санаж яваарай.


Сэтгэлийн шаналал хөгшрөлтийг хурдасгадаг  
Үзсэн: 2640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй