Шууд Chart

ЦЕГ-аас үзүүлэх 6-н төрлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой...

2020-04-21 09:13:53

Цагдаагийн ерөнхий газраас үзүүлэх 6-н төрлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан  төлөх боломжтой боллоо. Энэ талаар  “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын захиргааны албаны менежер С. Чулуунхүүгээс тодрууллаа. 

- Ebarimt аппликейшнаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ?

- 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Цагдаагийн Ерөнхий Газрын 5-н төрлийн үйлчилгээ болон 1 төрлийн лавлагааны төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Үүнд:

Үйлчилгээ:

  • Галт зэвсгийн гэрчилгээ
  • Монгол улсын үндэсний жолоодох эрхий үнэмлэх
  • Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх /1жил, 2 жил, 3 жил/
  • Лавлагаа:
  • Эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэх талаарх лавлагаа

- Та хэрхэн  төлбөр төлөх талаар зааварчилгаа өгнө үү? 

- Өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж төрийн үйлчилгээ цэсээс ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР хэсэгт хандаж харгалзах үйлчилгээ эсвэл лавлагаагаа сонгож төлөх товчийг дарснаар өөрийн ашигладаг интернэт банкны аппликейшнийг ашиглан төлбөрөө төлнө. Төлбөр амжилттай хийгдмэгц НӨАТ-ын сугалаатай баримт иргэний ebarimt-д бүртгэлтэй имэйл хаягт илгээгдэнэ. Нэмж хэлэхэд бүх банкны аппликейшн ашиглах боломжтойгоос гадна өөр хүний буюу өөрийн ойр дотны хүний РД-ыг оруулан дээрх 5-н төрлийн үйлчилгээ болон лавлагааг авах боломжтой байгаа.

- Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэдэд ямар давуу талтай вэ?

- Төлбөр тооцоог ebarimt  аппликейшн ашиглан төлснөөр цаг хугацаа, зардлыг хэмнэн ердөө 1-3 минутад төлөх, мөн баримтаа бүртгүүлж НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.

- Танд баярлалаа. Ажлын амжилт хүсэж байна.


ЦЕГ-аас үзүүлэх 6-н төрлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой...  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй