Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байна

2020-04-25 15:53:49
Error loading player: No playable sources found

Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав.

Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурваст нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийгдэх бөгөөд 1610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн  21924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд ногоон байгууламжийн арчлалт тордолгоог бүрэн хариуцах аж.


Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байна  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй