Шууд Chart

Монгол судлалын хоёр том толь бичгийг танилцуулах ёслол боллоо

2020-04-27 14:12:31

Хятад дахь Монгол судлалын чиглэлийн хоёр том толь болох .

Тодруулбал, "Дундад улсын цөөн тоот үндэстний эртний ном бичгийн товч агуулгат ерөнхий гарчиг. Монгол үндэстний боть"-д 1949 оноос өмнө бичигдсэн эртний Монгол сурвалж бичгүүдийг үндсэнд нь хамруулж 10155 зүйл болгон эмхтгэн жагсаажээ. ӨМӨЗО-ны Боловсролын хэвлэлийн газраас хэвлэсэн уг тольд шашин, философи, хууль эрхзүй, цэргийн ухаан зэрэг олон салбарын мэдээлэл багтсан юм. Мөн ном нэг бүрийн зохиогч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, фонт, цуглуулан эмхтгэсэн агентлаг, агуулгын товч болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан аж.

Харин "Монгол судлалын Монгол өгүүлэл зохиолын хэлхээс" толь бичигт 1911-2012 оныг хүртэлх Хятад дахь монгол хэл дээрх Монгол судалгааны бүтээл болон өгүүлэл зохиолын нийт 35062 гарчгийг багтаан, Хятадаар орчуулсан зохиолын гарчиг юм уу номын нэрийг тус бүрт нь хаджээ.

Дээрх бүтээлүүдийн талаар Өвөр Монголын номын сангийн судлаач Цэцэнбилэг “Энэ хоёр толь хэвлэгдсэнээр, Монгол судлаачдын эртний ном, урьдын судалгааны бүтээлийг хайн олоход ихээхэн дэмжлэг үзүүлэхээр барахгүй эртний сурвалж бичгийн хамгаалалт, ашиглалтад маш чухал хэрэгцээтэй юм” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол судлалын хоёр том толь бичгийг танилцуулах ёслол боллоо  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй