Шууд Chart

Ц.Солонго тавдугаар байрт шалгарчээ

2026-01-18 11:17:25

Тайланд улсад засмал замын дугуй үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 21.6 км-ын цуваа гараанд Монгол Улсын тамирчин Ц.Солонго тавдугаар байрт шалгарсан бөгөөд тэрбээр маргааш 72 км-ын бөөн гараатай уралдаанд өрсөлдөх юм.

Ц.Солонго нь 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний цуваа гараатай уралдааны хүрэл, Вьетнам улсад 2025 онд болсон олон өдрийн уралдааны этапад гурав, нийлбэр дүнгээр 10 дугаар байр, Монголын бүх ард түмний спортын 2008, 2012, 2016, 2022, 2025 оны наадмын аварга тамирчин юм.


Ц.Солонго тавдугаар байрт шалгарчээ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй