Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өвөлжилтт хүндэрч болзошгүй аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг олгож байна.
Энэ хүрээнд өнөөдөр Увс аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой байдлын газарт автомашин, ковшийг хүлээлгэн өглөө.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сард аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковш өглөө | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.