Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй байдаг.
Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна.
Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихсэж байх жишээтэй.
Ой модны устгал үндсэндээ яг л ийм зарчмаар явагддаг. Уг нь ой бол сэргэдэг, ургадаг, төлждөг баялаг. Хамгийн гол нь хүмүүс ашиглаж устгасан шигээ, авсан шигээ тарьж, ургуулж чадахгүй байгаад учир бий.
Хүн төрөлхтөн 4 цаг тутамд Америк хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй ойн модыг устгаж байна. Харьцуулбал, ойролцоогоор 15000 га буюу жилд 5.2 сая га газар гэсэн үг.
Ойн түймрийн 90 хувь нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Жилд 350 сая га газар гал түймэрт өртөж байна. Энэ нь дэлхийн ойн бараг нэг хувь болж байна.
Монголын хэмжээнд хууль бус мод бэлтгэл, “хар зах дээр” эргэлддэг модны хэмжээ дунджаар 3-4 сая шоометрээр хэмжигддэг гэсэн судалгаа бий.
Хоцрогдсон технологийн улмаас монголчууд сүүлийн 100 жилд нэг сая га талбайтай тэнцэх хэмжээний ойгоо устгажээ. Үүний 40 хувийг хушин ой эзэлж байна.
Ойн аж ахуй хөгжсөн орнууд өндөр хүчин чадалтай техник, технологийн хүчээр модыг 100 хувь ашигладаг.
| Ойн устгал... | ||
| Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.