
Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Нисэхийн цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүргийн 9,10 хороонд байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив болон ТОСК-ийн захиалгаар баригдсан Буянт-Ухаа-1 хорооллын бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлнэ.
Уг байгууламж нь хамгийн орчин үеийн, дэлхийн дэвшилтэт технологи болох лагийг пресслэж гаргадгаараа байгаль орчинд ээлтэй технологи юм. Бохир усыг 98 хувь цэвэршүүлдгээрээ одоо манай улсад ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудаас давуу талтай. Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан 1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 2000м3 багтаамжтай болгож байгаа юм.
Бүх тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат удирдлагатай учраас гарч болзошгүй техникийн аливаа саатлыг байж болох доод түвшинд бууруулж чадсан гэж гүйцэтгэгчид хэлж байв. Цаашид уг байгууламжийг 21 аймгийн хот суурин газарт ашиглах боломжтой цэвэрлэгээний түвшин өндөр, богино хугацаанд барих боломжтой гэж нээлтийн үеэр салбарын сайд хэллээ.
Бохир усыг 98 хувь цэвэршүүлдэг байгууламж ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.